Үнэт цаас итгэмжлэн удирдах үйлчилгээ
"Инвескор Ассет Менежмент" нь харилцагчийн хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд мэргэжлийн түвшинд удирдах үнэт цаасны итгэмжлэн удирдах үйлчилгээг үзүүлдэг.
Үйлчилгээний хүрээнд харилцагчийн хөрөнгө оруулалтын зорилго, хугацаа, эрсдэлийн түвшинд нийцүүлэн багцын бүтэц, хөрөнгийн хуваарилалтыг тодорхойлж, тохирох үнэт цаасыг сонгон хөрөнгө оруулалтын шийдвэрийг хэрэгжүүлнэ. Хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зорилтот өгөөжийн түвшинд нийцүүлэн удирдаж, харилцагчийн хөрөнгө оруулалтын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэн ажиллана.
Мөн хөрөнгө оруулалтын багцын гүйцэтгэл, зах зээлийн нөхцөл болон эрсдэлийг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд багцын бүтцэд зохих өөрчлөлт хийж удирдана.
Үнэт цаас итгэмжлэн удирдах үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай мэргэжлийн багтай холбогдоорой.