Бидний тухай

Танысанхүүгийнзорилгоднийцсэнхөрөнгөудирдлага

"Инвескор Ассет Менежмент" ХХК нь хөрөнгө оруулагчдын санхүүгийн зорилгод нийцсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын шийдлийг хөгжүүлж, эрсдэл ба өгөөжийн зохистой тэнцвэрт тулгуурлан урт хугацааны үнэ цэн бүтээхийг зорьдог хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.

Бид 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн, ил тод, хариуцлагатай хөрөнгө удирдлагын үйлчилгээг хөгжүүлэх сууриа тавьсан. Түүнээс хойш дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн боломжийг хөрөнгө оруулагчдад хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээг үе шаттайгаар хөгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд 2023 онд Монголын анхны биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан болох "Инвескор Глобал Кью" санг үүсгэн байгуулж, Монголын хөрөнгө оруулагчдад дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан дэлхийн тэргүүлэх компаниудад хөрөнгө оруулах боломжийг нээсэн.

"Инвескор Ассет Менежмент" нь хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг удирдаж, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, эрсдэлийн түвшин, санхүүгийн зорилгод нийцсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, шийдлийг хөгжүүлэн ажиллаж байна. Бид хөрөнгө оруулалтын судалгаа, эрсдэлийн удирдлага, мэргэжлийн засаглалд тулгуурлан хөрөнгө удирдлагын тогтолцоогоо тасралтгүй бэхжүүлж байна.

Бидний зорилго бол хөрөнгө оруулагчдын урт хугацааны итгэлийг бэхжүүлж, эрсдэл ба өгөөжийн зохистой тэнцвэрт тулгуурлан тогтвортой үнэ цэн бүтээхийн зэрэгцээ Монголын хөрөнгө оруулалтын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах явдал юм.

IC Tower

Алсын хараа

Хөрөнгө оруулагчдын зорилго, эрсдэлийн түвшинд хамгийн тохиромжтой хөрөнгө оруулалтыг санал болгох мэдлэг туршлагатай, чадварлаг баг хамт олон.

Үнэт зүйл

Найдвартай байдал

Харилцагч, хамтрагчиддаа ил тод, шударга, урт хугацааны итгэлцэл бий болгоно.

Тогтвортой хөгжил

Байгаль орчин, нийгэмд ээлтэй, урт хугацааны хамтын ажиллагаанд суурилан ажиллана.

Нөлөөллийн хөрөнгө оруулалт

Байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдэд эерэг нөлөөлөл үзүүлэх нөлөөллийн хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлэгч.

Хамт олон

Манайхамтолон

Төлөөлөн удирдах зөвлөл

  • Р. Пүрэв

    Р. Пүрэв

    ТУЗ-ийн дарга

  • Б. Энхбат

    Б. Энхбат

    ТУЗ-ийн хараат бус гишүүн

  • С. Өнөр

    С. Өнөр

    ТУЗ-ийн хараат бус гишүүн

Удирдлагын баг

  • Б. Мөнгөнзул

    Б. Мөнгөнзул

    Гүйцэтгэх захирал

  • Э. Нямбаяр

    Э. Нямбаяр

    Хөрөнгө оруулалт хариуцсан захирал

Хамт олон

  • С. Дэлгэрмаа

    С. Дэлгэрмаа

    Ерөнхий нягтлан бодогч

  • М. Даваажав

    М. Даваажав

    Хуульч, комплаенсын менежер

  • О. Насанжаргал

    О. Насанжаргал

    Ахлах хөрөнгө оруулалтын менежер

  • Г. Амарбаатар

    Г. Амарбаатар

    Хөрөнгө оруулалтын менежер

  • Ү. Гончигболд

    Ү. Гончигболд

    Хөрөнгө оруулалтын менежер

  • Б. Мөнхжин

    Б. Мөнхжин

    Хөрөнгө оруулалтын менежер