Мэдээ, мэдээлэл

2023 оны 9-р сарын 20

“Хог хаягдал дахин боловсруулах бизнест хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт нетворкинг арга хэмжээ зохион байгуулагдав

“Хог хаягдал дахин боловсруулах бизнест хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт нетворкинг арга хэмжээ зохион байгуулагдав

Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК, Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл (SPRIM)-тай хамтран “Хог хаягдал дахин боловсруулах бизнест хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт нетворкинг арга хэмжээ зохион байгуулаа. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг холбосон уг үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхэд туслах зорилготой байв.

Эвентийг нээж, Каритас Чех Репаблик байгууллагын SPRIM төслийн менежер Ч.Мижидсүрэн үг хэлсэн бол Инвескор Ри Сайкл хувийн хөрөнгө оруулалтын санг төлөөлөн Хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Мөнхзул хог хаягдлыг дахин боловсруулах салбарын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын талаар ерөнхий ойлголт өгч, тус сангийн хөрөнгө оруулалтын нөхцлийн мэдээллээр хангаж, зочдын асуултад хариулт өгсөн юм.

Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Хувьцааны багцийн менежер Б.Жүгдэррагчаа хөрөнгө оруулалт хүсэхдээ мэдвэл зохих зүйлсийн жагсаалтыг оролцогчдод танилцуулсан бол Грийн Брэнд ХХК-ийн ESG зөвлөх Г.Ундрам ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын үнэлгээтэй холбоотой бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт татах боломжуудын талаар илтгэл тавилаа.

Хог хаягдлыг дахин боловсруулах салбарт ажилладаг хэн бүхэнд нээлттэй байсан тус нетворкинг арга хэмжээний үеэр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид харилцаа тогтоон, ирээдүйн олон төслийн хэрэгжих хөрсийг бэлдэж өгсөн юм.