Мэдээ, мэдээлэл

2023 оны 8-р сарын 23

“Mongolia Open innovation and Co-creation for SDGs (MICS) - 2023” хөтөлбөр

“Mongolia Open innovation and Co-creation for SDGs (MICS) - 2023” хөтөлбөр

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-н санаачилгаар “Кайт Монгол” ХХК болон Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг хамтран Монголын нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой “Mongolia Open innovation and Co-creation for SDGs (MICS) - 2023” хөтөлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус хөтөлбөрт “Инвескор Ассет Менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч шүүгчээр оролцлоо.

Шүүгчдийн баг шилдэг 10 төслийг шалгаруулж 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр МҮХАҮТ-ийн Их Танхимд болох “Монгол-Японы Бизнес Форум”-д хоёр орны бизнес эрхлэгч 600 гаруй зочид төлөөлөгчдийн өмнө танилцуулж, дэмжлэг болон түншлэл олох боломжоор хангасан юм. Мөн MICS - 2023 хөтөлбөрт шалгарсан 10 төслийг менторийн хөтөлбөрт хамруулж, тэдгээрээс шилдэг хоёр төслийг сонгон тэдгээр шийдлүүдийн хэрэгжилтэд зориулж 50 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг тус бүр олгож байгаа юм.